• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • сурагчдад үйлчлэх “Буфет”-ийн зориулалтаар түрээслэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах зар
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

сурагчдад үйлчлэх “Буфет”-ийн зориулалтаар түрээслэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах зар

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрлах Ерөнхий боловсролын Амгалан сургууль хичээлийн 1-р байрны 1-р давхарт 16,5 мкв талбайг сурагчдад үйлчлэх “Буфет”-ийн зориулалтаар түрээслэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2024 оны 10 дүгээр сарын 06-ны өдрийн 16:30 цагт

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг

Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын

Амгалан сургууль

Утас: 70160168, 88483262, 99028431

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

(ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

1 мкв нь 15,000 (Арван таван мянган ) төгрөг

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна

·          Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ.

·          Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.

·          Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэн

Хуулийн этгээд

Материал нээх хугацаа, хаяг байршил

Иргэний үнэмлэхний хуулбар

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2023 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/

Төсвийн тооцоолол

Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно)

Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл

Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр

2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр

Нийслэлийн ерөнхий боловсролын Амгалан сургууль