МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам 1200, Арцатын ам, Нийслэлийн Нутгийн захиргааны цогцолборын А-1 корпуст 1 давхарт байрлах “Кофе шоп” түрээслэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой аж ахуйн нэгжийг урьж байна.

1. Сонгон шалгаруулалтын нэр

"Нийслэлийн Нутгийн захиргааны төв цогцолборын А-1 корпуст 1 давхарт байрлах 70 мкв талбайг кофе шопын зориулалтын дагуу түрээслэх”

Шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 16:30 цагаас өмнө Нийслэлийн Өмчийн харилцааны газарт зарласан хугацаанд байгууллагын нэр, хаяг, зориулалт  бүрдүүлсэн материалын жагсаалыг битүүмжлэн ирүүлнэ.

2. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

д/д

Түрээслэх талбайн нэршил, чиглэл, зориулалт

Байршил

Талбайн хэмжээ (м2)

1

Кофе шоп

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам 1200, Арцатын ам, Нийслэлийн Нутгийн захиргааны цогцолборын А-1 корпуст 1 давхарт

70

 

3. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Материал хүлээн авах эцсийн хугацаа:

2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 16:30 цагт

Материал хүлээн авах хаяг, утас:

УБ хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сити тауэр, 3 давхар, 302 тоот (Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтэс)

Утас: 311071

Материал нээх хугацаа, хаяг байршил:

2023 оны 08 дугаар 17-ны өдрийн 09:00 цагт УБ хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сити тауэр, 3 давхар, 304 тоот, Хурлын зааланд нээнэ.

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ:

ТӨБЗГ- ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод хязгаар, түрээсийн зарим төлбөрийн хэмжээг тогтоох заавар”-ын дагуу 1мкв талбайн доод үнэ 15,000 (арван таван мянга) төгрөг.  

 

Жич: Түрээсийн үнэд ашиглалтын зардал багтаагүй болно.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Ажлын даалгаврын дагуу үйлчилгээг эрхлэх, тавигдах доод шаардлага, шалгуурыг хангана.

 

1)    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотериатаар баталгаажуулсан байх  

2)    Санхүүгийн чадварыг нотлох баримт (хуулийн этгээдийн сүүлийн 6 сарын харилцагч банкны дасны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт) ;

3)    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;

4)    Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл /үйлчилгээ эрхлэх ажлын даалгаврын шаардлагыг хангасан 2 жилийн туршлагатай байх/;

5)    Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар; /бариста нь мэргэжлийн үнэмлэхтэй байна/

6)    Үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн тооцоолол

7)    Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, фото зураг ;

8)    Түрээсээр эзэмших нийслэлийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах төсөл

9)    Талбай түрээслэх үнийн санал /Албан бичгээр/

 

 

4. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн байр, талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна.

Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлж материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. Материал дутуу тохиолдолд дээрх журамд заасны дагуу шалгаруулалтаас хасна. Зарласан хугацаанд ирүүлээгүй материалыг хүлээж авахаас татгалзана.

Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулна.

5. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг 2023 оны 08 дугаар сарын 03, 04-ны өдрүүдэд 14:00 – 16:30 цагийн хооронд өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам 1200, Арцатын ам, Нийслэлийн Нутгийн захиргааны цогцолборын А-1 корпуст 1 давхарт ирж үзнэ.

 

Сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх болон бусад нэмэлт мэдээллийг авах байгууллагууд:

 

Байгууллага

Утас

Цахим хаяг

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

 

328133 /НӨХГ/

Ulaanbaatar.mn

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

 

311071 НӨХГ

https://www.umch.ub.gov.mn