• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны “Цайны газар”-ын түрээслэгчийг дахин сонгон шалгаруулах тухай
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны “Цайны газар”-ын түрээслэгчийг дахин сонгон шалгаруулах тухай

Сонгон шалгаруулалтын дугаар: СБД-ЗДТГ/ -2022
Түрээслэх талбайн хэмжээ: 168м2      

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, товъёог үйлдэн, хуудаснуудыг дугаарлаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

Үүнд:

1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, холбогдох зөвшөөрөл нотариатаар баталгаажуулсан байх.

2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

a) Аж ахуй нэгжийн харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Худалдаа үйлчилгээ”-ний үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

b) Санхүүгийн тайлан /2021 оны жилийн эцсийн тайлан/ тамга тэмдгээр баталгаажуулсан байх

c) Татварын тодорхойлолт /2021 оны жилийн эцсийн байдлаар/

3.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт/ 

4. Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах танилцуулга, түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй зураг төсөл, төсвийн тооцоо

5    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

6. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг хавсаргасан байх. 

7.  Түрээслэх талбайн ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

Хугацаа хоцорсон болон битүүмжгүй ирүүлсэн материал хүлээн авахгүй.Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.

 

Материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Бага тойруу.Сүхбаатар дүүргийн 8 хороо
Хөвсгөл лэйк. Сити товерийн 3 давхар -304/А/ тоот.
Нийслэлийн Өмчийн харилцааны газар.

Холбоо барих утас: 311071