Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны “Цайны газар”-ын түрээслэгчийг дахин сонгон шалгаруулах тухай
Сонгон шалгаруулалтын дугаар: СБД-ЗДТГ/ -2022
Түрээслэх талбайн хэмжээ: 168м2
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, товъёог үйлдэн, хуудаснуудыг дугаарлаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.
Үүнд:
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, холбогдох зөвшөөрөл нотариатаар баталгаажуулсан байх.
- Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.
a) Аж ахуй нэгжийн харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Худалдаа үйлчилгээ”-ний үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.
b) Санхүүгийн тайлан /2021 оны жилийн эцсийн тайлан/ тамга тэмдгээр баталгаажуулсан байх
c) Татварын тодорхойлолт /2021 оны жилийн эцсийн байдлаар/ - Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт/
- Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах танилцуулга, түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй зураг төсөл, төсвийн тооцоо
- Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.
- Худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг хавсаргасан байх.
- Түрээслэх талбайн ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал. /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/
Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Хугацаа хоцорсон болон битүүмжгүй ирүүлсэн материал хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.
Материал хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Бага тойруу.Сүхбаатар дүүргийн 8 хороо Хөвсгөл лэйк Сити товерийн 3 давхар -304/А/ тоот
Нийслэлийн Өмчийн харилцааны газар
Холбоо барих утас: 311071