• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ “ХАНГАРДИ” ОРДНЫ БАРИЛГЫГ ХУВЬЧЛАХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ “ХАНГАРДИ” ОРДНЫ БАРИЛГЫГ ХУВЬЧЛАХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

НИЙСЛЭЛИЙН ӨМЧ ХУВЬЧЛАЛ-2022

1. БАРИЛГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Барилга нь 2008 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, цутгамал төмөр бетон араг бүтээцтэй, төмөр бетон дам нуруутай, цутгамал төмөр бетон хөөсөнцөр дүүргэгчтэй, шилэн фасадтай, төмөр вакум цонхтой, зоорийн давхраас гадна 15 давхар барилга юм.

Барилгын суурийн урт 30м, өргөн 18м, 3-15 давхрын урт 34м, өргөн 19м. 

Нийт 9774,7 м.кв талбайтай, зоорийн давхартаа 10 машины гаражтай.

2. ЭЗЭМШИЛ ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/703 дугаар захирамжаар эзэмшил газар буюу барилгын суурийн 589 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгосон болно.

3. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ  -  79,581,152,000 төгрөг

ДЭНЧИНГИЙН ХЭМЖЭЭ  -  7,958,115,200 төгрөг

4. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

1

Дуудлагын худалдаа болох хугацаа

2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 11.00 цагт

2

Дуудлагын худалдаа болох газар

Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр, Иргэний танхимд

 

3

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө

 

 

4

  

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага:

УБ.Өмч хувьчлалын орлого

Дансны дугаар:

Нийслэлийн Төрийн сан 100200000956 тоот

 

5

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хаяг, регистрийн дугаар

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, “Сити товер”-8/1, 3 дугаар давхар

РД: 2576589

5. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг битүүмжлэн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10.00 цаг хүртэл Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 304 тоот өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.

Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт
  • Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь
  • Хувь хүн бол Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөн оролцох этгээдийн итгэмжлэл болон Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргээс бүрдэнэ.

6. МЭДЭЭЛЭЛ АВАХ

Хувьчлах барилга байгууламжийг газар дээр нь очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn цахим хуудас болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 304 тоот өрөөнөөс авна уу.

Лавлах утас: 326808, 99129348, 91910819