Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн байранд “Кофе шоп”-ын түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг дахин явуулах тухай
Сонгон шалгаруулалтын дугаар: СХД-НЭ/КШ-2022
Түрээслэх кофе шопын талбайн хэмжээ: 94м2
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.
Үүнд:
1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, нотариатаар баталгаажуулсан байх.
2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.
- Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Кофе шоп”-ын үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.
- Санхүүгийн тайлан /2021 оны жилийн эцсийн тайлан/
3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь кофе шопын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар/
4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.
5 Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.
6. Кофе шопын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/
7. Кофе шопын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх.
8. Кофе шопыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал. /Доод үнийн дүн-13000 төгрөгөөс дээш/
Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 04-р сарын 18-ны өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.
Материал хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Бага тойруу.Сүхбаатар дүүргийн 8 хороо
Хөвсгөл лэйк. Сити товерийн 3 давхар -304/А/ тоот
Нийслэлийн Өмчийн харилцааны газар
Холбоо барих утас: 311071