НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАЙРАНД “ЭМИЙН САН” ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Сонгон шалгаруулалтын дугаар: СХД-НЭ/ЭС-2022
Түрээслэх талбайн хэмжээ: 15м2
Байршил: БГДийн 20-р хороонд байрлах Нэгдсэн эмнэлгийн 2-р амбулаторийн байранд
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ. Үүнд:
1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, нотариатаар баталгаажуулсан байх.
2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.
- Харилцагч банкны дансны хуулга /2022 оны байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Эмийн сан”-ын үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.
- Санхүүгийн тайлан /2022 оны хагас жилийн тайлан/
3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь “Эмийн сан” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар/
4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.
5. Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.
6. Эмийн сангийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/
7. Эмийн сангийн үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх.
8. Түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал. /Доод үнийн дүн-13000 төгрөгөөс дээш/
Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 10-р сарын 14-ний өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.
Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Бага тойруу, Сонгинохайрхан дүүргийн 19 хороо, 21-р хороолол, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг 2-р давхарт №208
Холбоо барих утас: 70171102