• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн байранд “Эмийн сан” зориулалтаар түрээслэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн байранд “Эмийн сан” зориулалтаар түрээслэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай

Сонгон шалгаруулалтын дугаар: СХД-НЭ/ЭС-2022
Түрээслэх талбайн хэмжээ: 15м2

Байршил: БГДийн 20-р хороонд байрлах Нэгдсэн эмнэлгийн 2-р амбулаторийн байранд

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ. Үүнд:

1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, нотариатаар баталгаажуулсан байх.

2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

  • Харилцагч банкны дансны хуулга /2022 оны байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Эмийн сан”-ын үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.
  • Санхүүгийн тайлан /2022 оны хагас жилийн тайлан/

3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь “Эмийн сан” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар/ 

4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.

5. Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

6. Эмийн сангийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/

7. Эмийн сангийн үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх.

8. Түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-13000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 09-р сарын 22-ны өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.

Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Бага тойруу, Сонгинохайрхан дүүргийн 19 хороо, 21-р хороолол, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг 2-р давхарт №208

Холбоо барих утас: 70171102