• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАЙРАНД ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАЙРАНД ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Сонгон шалгаруулалтын дугаар: СХД-ЭМТ/Б-01

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ:6 мкв

 

Сонгон шалгаруулалтад оролцогчдоос нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн байранд “буфет”-ын үйлчилгээ явуулах түрээслэгчийг /аж ахуй нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, холбогдох зөвшөөрөл /нотариатаар баталгаажуулсан байх/

2.    Харилцагч банкны дансны хуулга /сүүлийн 6 сар/, Дансны үлдэгдэл нь дээрхи үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх

3.    Санхүүгийн тайлан /2022 оны жилийн эцсийн тайлан/

4.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

5.    Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь буфетийн чиглэлээр сүүлийн 1 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайлан, өмнөх байгууллагын болон мэргэжлийн байгууллагын тодорхойлолт ирүүлэх

6.    Буфетийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, бодит байдлыг фото зургаар баримтжуулах

7.      Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах  тухай төсөл, төсвийн тооцоо

8.      Буфетийн үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбаруудыг нотариатаар баталгаажуулсан байх.

9.      Нийтийн хоолны цэсийн үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар/

10.   Буфетийн түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нийт 6 метр квадрат талбайн нэг метр квадрат талбайн үнийн саналыг ирүүлэх /доод үнийн дүн 15,000 төг/

 

Сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 04 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 00 минутаас өмнө Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн захиргаанд ирүүлнэ үү.

                             

Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.

                                     

Холбоо барих утас: 96467717

 

     

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ

Сонгон шалгаруулалт зохион байгуулсан  өдөр

Ирүүлсэн саналын тоо

Шалгарсан оролцогч

2023.5.3-нд зохион байгуулсан сонгон шалгаруулалт

 

1

Иргэн Д.Юүвээбаатар