Нийслэлийн Өргөө амаржих газрын Б1 давхарт байрлах “Цайны газар”-ын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай.
Сонгон шалгаруулалтын дугаар: ЦГ-ӨАГ/СШ-2022
Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 172,1м2
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.
Үүнд:
1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, холбогдох бичиг баримт
2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.
Ø Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 6 сарын байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Цайны газар”-ын үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.
Ø Санхүүгийн тайлан /2022 оны эхний хагас жилийн тайлан/
3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/
4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.
5 Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.
6. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/
7. Цайны газрын үл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбар. /Хоол зүйч, технологичийн аль нэг заавал байх, мөн нийтийн хоолны тогоочтой байх/.
8. Хоолны цэс, үнийн санал болон танилцуулга, технологийн карт.
9. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал. /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/
Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 11-р сарын 22-ны өдрийн 10 цагт 00 минутаас өмнө Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 304 тоотод байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.
Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.
Холбоо барих утас: 311071, 95292991