• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН 1 ДҮГЭЭР ДАВХАРТ БАЙРЛАХ ТАЛБАЙД” КОФЕ ШОФ” ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН 1 ДҮГЭЭР ДАВХАРТ БАЙРЛАХ ТАЛБАЙД” КОФЕ ШОФ” ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Сонгон шалгаруулалтын дугаар: СБД-ӨАГ/КШ

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ:12,8мкв.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, товъёог үйлдэн, хуудаснуудыг дугаарлаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна.

Үүнд:

1.   Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, холбогдох зөвшөөрөл

      2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

а). Аж ахуй нэгжийн харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 6 сарын байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Худалдаа үйлчилгээ”-ний үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

b). Санхүүгийн тайлан /2022 оны хагас жилийн тайлан/ тамга тэмдгээр баталгаажуулсан байх

c).Татварын тодорхойлолт /2022 оны хагас жилийн байдлаар/

    3.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт/

      4. Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах танилцуулга, түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй зураг төсөл, төсвийн тооцоо

      5    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

      6.   Кофе шоф-ын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/

      7.   Худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг хавсаргасан байх.

      8. Түрээслэх талбайн ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-13000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 11 дугаар сарын 22ий өдрийн 10:00 цагаас өмнө Нийслэлийн Өргөө амаржих газрын байрны 101 тоотод битүүмжлэн ирүүлнэ үү.

Материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот,Сүхбаатар дүүрэг Энхтайвны өргөн чөлөө, Авто замчдын гудамж

Холбоо барих утас: 77000101, 95292991