• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЦОГЦОЛБОРЫН А-1 КОРПУСТ 1 ДАВХАРТ БАЙРЛАХ КОФЕ ШОПЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ АЖЛЫН ДААЛГАВАР
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЦОГЦОЛБОРЫН А-1 КОРПУСТ 1 ДАВХАРТ БАЙРЛАХ КОФЕ ШОПЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ АЖЛЫН ДААЛГАВАР

1. ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дүрэмд зохих өөрчлөлт оруулж, татан буугдсан төрийн өмчит үйлдвэрийн газруудын шилжүүлсэн чиг үүргийг хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэхэд ашиг сонирхлын зөрчил, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчмыг баримтлан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгааруулах журам”-ын дагуу Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам 1200, Арцатын ам, Нийслэлийн Нутгийн захиргааны цогцолборын А-1 корпуст 1 давхарт байрлах 70 мкв талбайг кофе шопын үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулна.

2. ЗОРИЛГО

Энэ ажлын даалгаврын үндсэн зорилго нь Нийслэлийн Нутгийн захиргааны төв цогцолборт  кофе шопын үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийг боловсруулахад оршино.

3. ҮНДСЭН ШААРДЛАГА

1. Үйлчилгээнд тавигдах шаардлага

1)    Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг, кофе шопын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байх;

2)    Нэгдсэн маркетингийн бодлого;

3)    Захиалгын автоматчилсан систем;

4)    Захиалгын кофе хүргэлтийн үйлчилгээ;

5)    Салбарын үйл ажиллагаа, үйлчилгээний стандарт, бүтээгдэхүүний амт чанарт мэргэжлийн зөвлөхтэй хамтарч ажилладаг байх;

6)    Өөрийн онцлог, өргөн сонголт бүхий цэс;

7)    Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй сайжруулах менежмент;

8)    Хэрэглэгчийг урамшуулах хөтөлбөр;

9)    Ажлын цагийг баримтлан ажиллах ба ил байрлуулсан ажиллах цагийн хуваарь.

2. Ажилтанд тавигдах шаардлага

1)    Бариста бэлтгэх сургалтад хамрагдсан, төрөл бүрийн кофег бэлтгэн,үйлчлүүлэгчдэд үйлчлэх үйлчилгээний мэргэшсэн үнэмлэх;

2)    Кофены шинж чанар, төрөл, зориулалт, бэлтгэх ажиллагаа, жор, олгох, кофены карт зохиох, кофены тусгай тоног төхөөрөмжийг ажиллуулах, бэлтгэх чадвар;

3)    Кофе хадгалах дүрэм журмыг мөрдөж ажиллах;

4)    Үйлчлүүлэгчдэд кофе сонгоход туслах, тайлбар зөвлөгөө өгөх,

1)    Эрүүл мэндийн үзлэгт орсон, эрүүл мэндийн дэвтэртэй байх.

 

Ерөнхий шаардлага:

1.    Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих MNS 4946:2019 стандартын  шаардлага хангасан байна.

2.    Өөрийн өнгө төрх, үйлчилгээний стандарт бүхий ажлын байр, тоног төхөөрөмжийг 15 хоногийн дотор бэлэн болгоно.

3.    Ил байрласан ажиллах цагийн хуваарьтай байх.

 

3. Ажлын байранд тавигдах шаардлага

 

Үйлчилгээний танхимын тохижилт:

1)    Бариста тоног төхөөрөмж;

2)    Тусгай зориулалтын лангуу;

3)    Үйлчилгээний онцлогийг тусгасан чимэглэл, тохижилт;

4)    Үйлчилгээний төрөл, ангилалд тохирсон ширээ;

5)    Зөөлөн, хагас зөөлөн сандал.

6)    Үйлчилгээний танхимын бусад тоног төхөөрөмж, тавилга:

7)    Кассын машин, компьютер;

8)    Төлбөр, тооцооны нэгдсэн систем, төлбөрийн баримт, НӨАТ-ын баримт олгох машин.

Кофе үйлдвэрлэлийн байрны зохион байгуулалт:

Технологи ажиллагааны шугам нэг чигийн урсгалтай байх

Кофе үйлдвэрлэлийн байрны тоног төхөөрөмж, зориулалтын багаж, хэрэгсэл:

1)    Дээжийн хөргөгч, дээжийн бүртгэлийн дэвтэр;

2)    Аяга таваг угааж, ариутгах төхөөрөмж;

3)    Зориулалтын тавиур, халуун, хүйтэн байлгах төхөөрөмж;

4)    Үйлчилгээний зориулалтын хэрэглэлийн өрөө, шүүгээ;

5)    Түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажуулалтын дагалдах бичгийн бүртгэлийн дэвтэр;

6)    Батлагдсан технологийн карт;

7)    Салбарын өнгө төрх бүхий нэг загварын шаазан хэрэгсэл

8)    Салбарын өнгө төрх бүхий нэг удаагийн /зөөврийн/ хүнсний зориулалтын аяга, хэрэгсэл;

9)    Салбарын өнгө төрх бүхий зориулалтын амны алчуур.

 

4. АНХААРАХ ЗҮЙЛС

Нийслэлийн Нутгийн захиргааны төв цогцолбор байранд эрхлэх кофе шопны үйлчилгээ нь түүнд байрлаж байгаа байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийн жишиг шаардлагыг хангасан байна.

 

 

 

Нийслэлийн Өмчийн харилцааны газар