• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-т оролцлоо
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-т оролцлоо

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргын А/01 дүгээр тушаалаар 2023 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр зохион байгуулагдсан “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” арга хэмжээнд байгууллага хамт олноороо идэвхтэй оролцлоо.

Их цэвэрлэгээний ажлын удирдамжийн дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид Баянбүрдийн тойргоос Тусгаар тогтнолын талбайн уулзвар хүртэлх зам талбай, нийтийн эзэмшлийн болон хүүхдийн тоглоомын талбай зэргийн хог хаягдлыг цэвэрлэлээ.