МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

НИЙСЛЭЛИЙН ӨМЧӨӨС ТӨРИЙН ӨМЧИД ЭД ХӨРӨНГИЙГ ШИЛЖҮҮЛЭВ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар татан буугдсантай холбоотой үйл ажиллагааны чиг үүрэг нь шилжсэн Нийслэлийн холбогдох байгууллагууд болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нийт 2,1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын А/855 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчөөс төрийн өмчид холбогдох хөрөнгийг шилжүүлэн ажиллаа.