• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН САЛБАР АМБУЛАТОРИД “КОФЕ ШОФ ДЭЛГҮҮР”-ИЙН ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН САЛБАР АМБУЛАТОРИД “КОФЕ ШОФ ДЭЛГҮҮР”-ИЙН ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Сонгон шалгаруулалтын дугаар: ХУД-НЭ/КШД

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 22,72мкв.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, товъёог үйлдэн, хуудаснуудыг дугаарлаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

  Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна.

Үүнд:

1.Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, холбогдох зөвшөөрөл нотариатаар баталгаажуулсан байх.

      2.Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

а). Аж ахуй нэгжийн харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 6 сарын байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Худалдаа үйлчилгээ”-ний үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

б).Санхүүгийн тайлан /2022 оны хагас жил/ тамга тэмдгээр баталгаажуулсан байх

в).Татварын тодорхойлолт /2022 оны хагас жилийн байдлаар/

    3.Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан талаарх            тодорхойлолт/

      4. Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах танилцуулга, түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй зураг төсөл, төсвийн тооцоо

      5.   Олон улсын сүлжээ дэлгүүрүүд, байгууллага аж ахуйн нэгжүүд сонгон шалгаруулалтад нээлттэй оролцож болно.

      6    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

   7.  Кофе шоф-ын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах

    8. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг хавсаргасан байх.

     9.  Түрээслэх талбайн ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-13000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 11 дугаар сарын 23ий өдрийн 10:00 цагаас өмнө ХУД-ийн НЭ-ийн төв байр Захиргаа 1 давхар 104 тоотод битүүмжлэн ирүүлнэ үү.

 

Хугацаа хоцорсон болон битүүмжгүй ирүүлсэн материал хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.

Холбоо барих утас: 70049207, 99009099