• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАЙРАНД “КОФЕ ДЭЛГҮҮР”-ИЙН ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАЙРАНД “КОФЕ ДЭЛГҮҮР”-ИЙН ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Сонгон шалгаруулалтын дугаар: ХУД-НЭ/КД
Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ:30,83 мкв

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, товъёог үйлдэн, хуудаснуудыг дугаарлаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ. 

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. 

Үүнд:

1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, холбогдох зөвшөөрөл нотариатаар баталгаажуулсан байх.

2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

a) Аж ахуй нэгжийн харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Худалдаа үйлчилгээ”-ний үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

b) Санхүүгийн тайлан /2021 оны жилийн эцсийн тайлан/ тамга тэмдгээр баталгаажуулсан байх

c) Татварын тодорхойлолт /2021 оны жилийн эцсийн байдлаар/

3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт/ 

4. Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах танилцуулга, түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй зураг төсөл, төсвийн тооцоо

5. Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

6. Кофе шоф-ын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах

7. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг хавсаргасан байх. 

8. Түрээслэх талбайн ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-13000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагаас өмнө ХУД-ийн НЭ-ийн төв байр Захиргаа 1 давхар 104 тоот битүүмжлэн ирүүлнэ үү.

Хугацаа хоцорсон болон битүүмжгүй ирүүлсэн материал хүлээн авахгүй.

Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.

Холбоо барих утас: 70049207, 99023942