• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ОЮУНЫ УНДРАА” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ОЮУНЫ УНДРАА” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн цайны газрын түрээслэгчийг /аж ахуй нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, нотариатаар баталгаажуулсан байх.

      2. Түрээсийн төлбөр төлөх,үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

- Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/

- Санхүүгийн тайлан /2020 оны жилийн эцсийн тайлан/

      3.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/

      4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.

      5    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

      6. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/

      7. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх. /Хоол зүйч, технологичийн аль нэг заавал байх, мөн нийтийн хоолны болон “Үдийн хоол”-ны тогоочтой байх/.

      8.   Хоолны үнийн санал болон танилцуулга. /Үлгэрчилсэн цэс байдлаар/.

      9.   Хоолны цэс, технологийн карт.

     10. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/

           Сонгон шалгаруулалтын материалыг 2021 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн хичээлийн байрны 1 давхарт, захирлын өрөөнд байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.  

          Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ. Холбоо барих утас: 99183151, 88012623