НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ӨНӨР” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Сонгон шалгаруулалтын дугаар: СХД-ӨЦЕБС/ЦГ
Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 97,5 мкв
Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн цайны газрын түрээслэгчийг /аж ахуй нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, нотариатаар баталгаажуулсан байх.
2. Түрээсийн төлбөр төлөх,үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.
- Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/
- Санхүүгийн тайлан /2020 оны жилийн эцсийн тайлан/
3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/
4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.
5 Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.
6. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/
7. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх.
/Хоол зүйч, технологичийн аль нэг заавал байх, мөн нийтийн хоолны болон “Үдийн хоол”-ны тогоочтой байх/.
8. Хоолны үнийн санал болон танилцуулга. /Үлгэрчилсэн цэс байдлаар/.
9. Хоолны цэс, технологийн карт.
10. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал. /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/
Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын “Өнөр” цогцолбор сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.
Жич: Зориулалтын цайны газартай, тоног төхөөрөмжгүй. Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.
Холбоо барих утас: 88102386, 99894886