НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ ”БОЛОВСРОЛ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН “ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Сонгон шалгаруулалтын дугаар: БЦ-ЕБС/ЦГ, ҮЦ
Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 1,2 дугаар байр 247мкв
Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг /аж ахуй нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл
2. Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотлоно.
А. Харилцагч банкны дансны хуулга /сүүлийн 6 сар/, Дансны үлдэгдэл нь “Үдийн цай” хөтөлбөрийн үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх
Б. Санхүүгийн тайлан /2022 оны эхний хагас жилийн тайлан/
В. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр сүүлийн 6 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайлан, мэргэжлийн байгууллагын тодорхойлолт ирүүлэх
4. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбаруудыг нотариатаар баталгаажуулсан байх.
5. Хоол зүйч, эсвэл нийтийн хоолны технологичтой байх, тэдгээрийн аль нэг нь заавал тус байгууллагын үндсэн ажилтан байх
6. Ахлах тогооч, “Үдийн цай” хөтөлбөрийн тогооч, нийтийн хоолны тогооч тус бүр 1 байх. Тэдгээр нь үндсэн ажилчид байх бөгөөд дээрх ажилтны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны сүүлийн 6 сарын НД7, НД 8-р маягтуудыг нотариатаар баталгаажуулан ирэх
7. Нийтийн хоолны цэсийн үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар/, сурагчдын “Үдийн цай ”–нд өгөх хоолны цэс, технологийн карт
8. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нийт 92,3 метр квадрат талбайн нэг метр квадрат талбайн үнийн саналыг ирүүлэх /доод үнийн дүн 10,000 төг/
9. Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 08 дүгээр сарын 25-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын Лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн байрны 123 тоотод байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.
Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.
Холбоо барих утас: 99150768, 99171251