НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ХАНГАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР
1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын “Хангай” цогцолбор сургуулийн байранд байх тус бүр 40м2, 36.5м2 талбай бүхий өрөөг “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зориулалтаар түрээслүүлэх.
2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал авах эцсийн хугацаа |
2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15.00 цагт |
Материал хүлээн авах хаяг |
Улаанбаатар хот, Багахангай дүүрэг, “Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 1 дүгээр байр, 118 тоот |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09.00 цагаас “Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 1 дүгээр байр |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
Хичээлийн 1 дүгээр байр-280.000, Хичээлийн 2 дугаар байр-255.500 |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан байх/ |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоол |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан байх/ 2. Үйл ажиллагааны танилцуулга, туршлагын мэдээлэл /өмнө нь ажиллаж байсан газрын тодорхойлолт байвал давуу тал болно/ 3. Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт бичигт дараах зүйлс орно. Үүнд: Ø Харилцагч банкны дансны хуулга /сүүлийн 6 сар/, Дансны үлдэгдэл нь үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх Ø Санхүүгийн тайлан /2022 оны тайлан/ Ø Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /2022 оны тайлан/ Ø Төсвийн тооцоолол 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт 5. Үйл ажиллагаа эрхлэгчийн хүний нөөцийн мэдээлэл /мэргэжлийн диплом, лиценз, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал гэх мэт/ 6. Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, бодит байдлыг фото зургаар баримтжуулах 7. Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл гаргасан бол давуу тал болно. 8. Түрээслэх талбайн ашиглалтын зардал ороогүй дүнгээр /нийт 40м2, 36.5м2 тус тус талбайн/ нэг метр квадрат талбайн үнийн саналыг ирүүлэх /доод үнийн дүн 7,000 төг/ 9. Дээрх материалыг 2 хувь бэлтгэн, битүүмжлэн ирүүлнэ үү. 10. Ирүүлж буй материалыг битүүмжлэн, гадна талд товьёог хийсэн байна. 11. Материал дутуу болон хугацаа хоцорсон тохиолдолд хүлээн авахгүй. |
3. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 1, 2 дугаар байран дээр ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, өрөөний талаарх мэдээллийг 88139988 утсаар авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо, “Хангай” цогцолбор сургуулийн байр, 118 тоот
Холбогдох утасны дугаар: 88139988, 99607626