Нийслэлийн ерөнхий боловсролын “хөгжил” цогцолбор 80-р сургуулийн “үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай
Сонгон шалгаруулалтын дугаар: 80-ЕБС/ЦГ-2020
Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 114м2
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.
Үүнд:
1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, наториатаар баталгаажуулсан байх.
2. Түрээсийн төлбөр төлөх,үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.
Ø Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Үдийн Хоол” хөтөлбөр болон үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.
Ø Санхүүгийн тайлан /2019 оны жилийн эцсийн тайлан/
3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/
4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.
5 Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.
6. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/
7. Цайны газрын үл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх. /Хоол зүйч, технологичийн аль нэг заавал байх, мөн нийтийн хоолны болон “Үдийн хоол”-ны тогоочтой байх/.
8. Хоолны үнийн санал болон танилцуулга. /Үлгэрчилсэн цэс байдлаар/.
9. Сурагчдын “Үдийн хоол”-нд өгөх хоолны цэс, технологийн карт.
10. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал. /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/
Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 09-р сарын 02-ны өдрийн 10 цагт 00 минутаас өмнө Сонгинохайрхан дүүргийн 12-р хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын “Хөгжил” цогцолбор сургуульд байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.
Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.
Жич: Сургуульд ямар нэгэн тоног төхөөрөмж, сандал ширээ байхгүй болно.
Холбоо барих утас: 91913846