НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 162 ДУГААР СУРГУУЛИЙН “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Сонгон шалгаруулалтын дугаар: 162-ЕБС/ҮХ, ЦГ,-2023 Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 320мкв
Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг /аж ахуй нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна. Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд: 1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тухайн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл 2. Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотлоно. А.Харилцагч банкны дансны хуулга /сүүлийн 6 сар/, Дансны үлдэгдэл нь “Үдийн хоол” хөтөлбөрийн үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх Б.Санхүүгийн тайлан / 2021 оны жилийн эцсийн тайлан, 2022 оны хагас жилийн тайлан/ В.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт 3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх, 4. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбаруудын хамт ирүүлэх 5. Хоол зүйч, эсвэл нийтийн хоолны технологичтой байх, тэдгээрийн аль нэг нь тус байгууллагын үндсэн ажилтан байх 6. Ахлах тогооч, “Үдийн хоол” хөтөлбөрийн тогооч, нийтийн хоолны тогооч тус бүр 1 байх. Тэдгээр нь үндсэн ажилчид байх бөгөөд дээрх ажилтны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны жилийн эцсийн НД7, НД 8-р маягтуудыг хавсаргах 7. Түрээслэх хөрөнгийн ашиглалт хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсвийн төсөл тооцоолол, үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, фото зургаар баталгаажуулах 8. Нийтийн хоолны цэсийн үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар/, сурагчдын “Үдийн хоол ”–нд өгөх хоолны цэс, технологийн карт 9. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нийт 320 метр квадрат талбайн нэг метр квадрат талбайн үнийн саналыг ирүүлэх /доод үнийн дүн 10,000 төг/ 10.Сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө СХД-ийн 4-р хороо, Их наран Нийслэлийн ерөнхий боловсролын 162 дугаар сургуулийн хичээлийн байрны 111 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлнэ үү. Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ. Холбоо барих утас: 99748989, 311071