• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООНД “УСАН БАССЕЙН”-ИЙН ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООНД “УСАН БАССЕЙН”-ИЙН ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Сонгон шалгаруулалтын дугаар: БГД-СХ/УБ

Түрээслэх усан бассейны талбайн хэмжээ:418,56 мкв.

 

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, товъёог үйлдэн, хуудаснуудыг дугаарлаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна.

Үүнд:

1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, холбогдох зөвшөөрөл нотариатаар баталгаажуулсан байх.

      2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

a)    Аж ахуй нэгжийн харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 6 сарын байдлаар/, Дансны үлдэгдэл нь үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

b)    Санхүүгийн тайлан /2022 оны жилийн эцсийн тайлан/ тамга тэмдгээр баталгаажуулсан байх

c)    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

      3.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь усан спортын чиглэлээр 10-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт/

      4. Усан спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах танилцуулга, сургалтын хэрэглэгдэхүүн, программын жагсаалт болон түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй зураг төсөл, төсвийн тооцоо

      5. Усан бассейны үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний жагсаалт, техникийн үзүүлэлт /фото зургаар баталгаажуулах/

      6. Үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжийн менежер буюу ахлах багш нь усан спортын мэргэжлийн сургууль төгссөн дипломтой байх ба мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан туршлагатай байх;

7. Үйл ажиллагаа эрхлэгчийн ажиллах хүчний /усанд сэлэлтийн багш, эмч, аврагч, химич болон бусад/ тодорхойлолт, сүүлийн 1 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД7, НД8 маягт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулж хавсаргасан байх.

      8.  Түрээслэх талбайн ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 03 дугаар сарын 31ий өдрийн 17:00 цагаас өмнө Баянгол дүүргийн биеийн тамир, спортын хороонд битүүмжлэн ирүүлнэ үү.

Хугацаа хоцорсон болон битүүмжгүй ирүүлсэн материал хүлээн авахгүй. Шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагад хариу мэдэгдэнэ.

 

                                       Холбоо барих утас: 70141984, 88103277

 

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ

Сонгон шалгаруулалт зохион байгуулсан  өдөр

Ирүүлсэн саналын тоо

Шалгарсан оролцогч

2023.4.26

1

Монголын усан спортын клуб ТББ