• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хороо хуучнаар “Монгол шуудан” компанийн 24 дүгээр салбар байрлаж байсан 198м2 талбайд түрээслэгчийн сонгон шалгаруулалт зарлах тухай
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хороо хуучнаар “Монгол шуудан” компанийн 24 дүгээр салбар байрлаж байсан 198м2 талбайд түрээслэгчийн сонгон шалгаруулалт зарлах тухай

Сонгон шалгаруулалтын дугаар: БГД-МШК/ -2022

                                           Түрээслэх талбайн хэмжээ: 198м2                                                            

 

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, товъёог үйлдэн, хуудаснуудыг дугаарлаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

Үүнд:

  1. Аж ахйун гэрчилгээний хуулбар, холбогдох зөвшөөрөл

  2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

                a) Аж ахуй нэгжийн харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 6 сарын байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Худалдаа үйлчилгээ”-ний үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

                b) Санхүүгийн тайлан /2022 оны  хагас жилийн тайлан/ тамга тэмдгээр баталгаажуулсан байх

                c) Татварын тодорхойлолт /2022 оны хагас жилийн байдлаар/

  3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх.   /Холбогдох нотлох   баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт/

  4. Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах танилцуулга, түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй зураг төсөл, төсвийн тооцоо

  5. Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

  6. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг хавсаргасан байх.

  7. Түрээслэх талбайн ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 12 дугаар сарын 28ий өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

Хугацаа хоцорсон болон битүүмжгүй ирүүлсэн материал хүлээн авахгүй.Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.

    Материал хүлээн авах хаяг:

 

Улаанбаатар хот, Бага тойруу.Сүхбаатар дүүргийн 8 хороо

Нийслэлийн Өмчийн харилцааны газар.

Холбоо барих утас: 311071 хөвсгөл лэйк. Сити товерийн 3 давхар -304/А/ тоот.