• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Москва рестораны хажууд байрлах гар утас худалдааны төвд гар утас худалдаа, гар утас засвар, гоо сайхны талбайн түрээслэгч сонгон шалгаруулах зар
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Москва рестораны хажууд байрлах гар утас худалдааны төвд гар утас худалдаа, гар утас засвар, гоо сайхны талбайн түрээслэгч сонгон шалгаруулах зар

Баянгол дүүргийн 14-р хороо Москва рестораны хажууд байрлах гар утас худалдааны төвд гар утас худалдаа, гар утас засвар, гоо сайхны талбайг тус тус түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагт

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Утас: 11-328133

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

(ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

 

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна

·         Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн ирүүлнэ.

·         Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.

·         Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэн

Хуулийн этгээд

Иргэний үнэмлэхний хуулбар

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан байх

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

Үнийн санал

Материал нээх хугацаа, хаяг байршил

2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр

Нийслэлийн өмчийн харилцааны газрын хурлын заал