МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийн тайлан мэдээ

          Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 25 дугаар зарлигаар жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан. Монгол хэлний тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1.2-т үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар болсон. Үүний дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны нийт албан хаагчид үндэсний бичгээ сэргээн санаж, суралцаж, идэвхтэй хамтран ажиллаж байна.Нийт албан хаагчдаар тогтмол монгол бичгийн хуулан бичиг бичүүлж, бичих дадлага, зурлагыг зөв бичих, хэвшүүлэх зэрэг олон ур чадварыг хөгжүүлсэн. 7 хоног бүр тогтмол албан хаагчдын цахим сүлжээнд монгол бичгийн дүрэм, зурлаг хэрхэн бичих, хэрхэн унших, өвөрмөц бичлэгтэй үгийг хэрхэн унших талаар хичээл орж, цахим хуудсанд байршуулж байна.

         Нийслэлийн Өмчийн харилцааны газрын нийт албан хаагчид үндэсний өв соёлоо дээдлэн, бичиг үсгээ сэргээн санаж, суралцаж түүхээ судалж мэдэж,  үндэсний бичиг үсгээ  цаашид дэлгэрүүлэн хувь нэмрээ оруулж байна.