"Кофе Шоп”-ын зориулалтай талбайн түрээслэгч сонгон шалгаруулах зар
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн В блокын 1 давхарт байрлах 21 м2 талбайг эмч ажилчид, үйлчлүүлэгчдэд үйлчлэх “Кофе Шоп”-ын зориулалтаар үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 12 цаг |
|
Материал хүлээн авах хаяг, холбоо барих утас |
Улаанбаатар хот, СХД, 13-р хороо, Залуус гудамж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Утас: 75116000, 94675594 |
|
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
15,000.00 |
|
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
1 мкв нь 15,000 (арван таван мянган) төгрөг |
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/ |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/ |
|
Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (харилцагч банкны тодорхойлолт, сүүлийн 6 сарын дансны хуулга) |
Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2023 оны санхүүгийн тайлан, татвар, болон нийгмийн даатгалын өр төлбөргүй тодорхойлолт) |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй болон маргаангүй талаарх тодорхойлолт |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/
|
|
Өөрийн ашиглах обьектын ашиглалтын зардал төлөх чадвартай байх |
||
Үйл ажиллагааны танилцуулга болон кофе шопын зориулалтаар үйл ажиллагаа явуулсан ажлын туршлага /холбогдох нотлох баримт болон гэрээний хуулбар/ |
||
Кофе шопын цэсийн үнийн санал болон танилцуулга |
||
Ажиллах хүчний мэдээлэл, холбогдох сургалтын сертификат |
||
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн тодорхойлолт ( фото зургийн хамт) |
||
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2024 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 14 цагт Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын 2 давхрын хурлын заал |