"Кофе шоп болон хүнс”-ний зориулалтаар үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах зар
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-д байрлах Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 1 дүгээр давхарт байрлах 30,83м2 талбайг “Кофе шоп болон хүнс”-ний зориулалтаар үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг хүртэл. |
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, 3 дугаар давхарт Утас: 94182211, 99164422, 99169331 |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
1 мкв нь 15,000 (Арван таван мянган)төгрөг |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна · Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 1 хувь ирүүлнэ. · Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. · Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Хуулийн этгээд |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/ |
|
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга 2023 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын өр төлбөргүй тодорхойлолт зэрэг) |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/ |
|
Үйл ажиллагааны үр ашгийн тооцоолол |
|
Олон улсын сүлжээ дэлгүүр байх (Давуу тал болно) |
|
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно) |
|
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз |
|
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт,( фото зургийн хамт) |
|
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл |
|
Түрээслэх үнийн санал |
|
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 1 давхарт хурлын танхимд
|