МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
“ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД БАЙГУУЛЛАГЫН ГАДНА ОРЧНЫ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
Иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхээр 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилсан “Хаврын их цэвэрлэгээ” нэгдсэн арга хэмжээнд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид Сити товер барилгын Ашиглалтын захиргаатай хамтран 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгууллагын гадна /Сити товер/ орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг түүж, гадна шат, үүдний хэсэгт хөөстэй угаалга цэвэрлэгээ хийлээ.