• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохионы дадлагад Нийслэлийн Өмчийн харилцааны газар оролцлоо
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохионы дадлагад Нийслэлийн Өмчийн харилцааны газар оролцлоо

Орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарлаа. Улсын хэмжээнд гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу нэгдсэн зохион байгуулалтад хамрагдаж гамшгаас хамгаалах дадлага сургуульд идэвхтэй оролцлоо. Уг дадлага сургуульд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 4 хэлтсийн албан хаагчид идэвхтэй хамрагдлаа .

            Энэхүү дадлага сургуулилт нь газар хөдлөлт болон аливаа гамшгийн үед хэрхэн хор хохирол багатай даван туулах, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мэдлэг чадварыг эзэмшүүлэх зорилготой юм.