МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЭНЭ ОНД 3 ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНД ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАВ

2023 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 3 төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавин, 13,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгуулсан байна.

үүнд:

- Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжсэн 13.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий  “960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил

-  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Багахангай дүүргийн ЭМТ-д 60 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалтын автомашин

            - Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжсэн “Рино Инженеринг” ХХК-аас Багахангай дүүргийн “Илч-Орд” ОНӨААТҮГ-т 57 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий засварын багийн автомашин нийлүүлэх зэрэг төсөл арга хэмжээнүүдэд захиалагчийн хяналт тавин батлагдсан санхүүжилтийг олгуулсан.