ДАРААХ 3 БАЙРШИЛД ТҮРЭЭСЛЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
1. Чингэлтэй дүүргийн 18-р хороонд байрлах хуучнаар “Үйлст нэгтэн” өрхийн эмнэлгийн хуучин байр 150 мкв талбайг “Үйлдвэрлэл үйлчилгээ, өдөр өнжүүлэх, бусад” чиглэлээр
2. Баянзүрх дүүргийн 7-р хороонд байрлах Сансар зочид буудлын хажууд байрлах 35,65 мкв талбайг “Албан тасалгаа, үйлдвэр үйлчилгээ, бусад” чиглэлээр
3. Хан-Уул дүүргийн 4-р хороо Наадамчдын зам 1200 Арцатын ам Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборын Б хэсгийн 1-р давхарт “Кофе шоп”-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг тус бүр сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 05 дугаар сарын 13 -ны өдрийн 9:00 цагт |
|
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Нийслэлийн Өмчийн харилцааны газар Утас: 328133 |
|
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
1 мкв нь 15000 (Арван таван мянган )төгрөг |
|
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна · Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн ирүүлнэ. · Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. · Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. |
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
Иргэний үнэмлэхний хуулбар
|
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл |
|
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
|
Төсвийн тооцоолол |
||
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно) |
||
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт |
||
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, нийгмийн даатгал төлсөн байдал |
||
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт,( фото зургийн хамт) |
||
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл гаргасан бол давуу тал болно. |
||
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын хурлын заал |