Чанарын менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэхтэй холбоотой сургалт зохион байгууллаа
НЗДТГ болон нийслэлийн харьяа 21 байгууллагын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажил хэрэгжиж эхэлсэн. Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO9001стандарт нь байгууллага хэрхэн эмх цэгцтэй ажиллах замаар хэрэглэгчдийнхээ шаардлагыг тогтвортой хангаж, сэтгэл ханамжийг дээшлүүлэх талаар тогтоосон стандарт юм.
Нарийвчилсан төлөвлөгөөны дагуу “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын зөвлөх багш Б.Анхзаяатай хамтран 2023 оны 03 дугаар сарын 10-ний өдөр нийслэлийн Өмчийн харилцааны газрын Сургалтад Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтэс, Өмчийн менежментийн хэлтэс, Өмчийн бүртгэл, мэдээллийн хэлтэс, Өмчийн хяналт, ашиглалт, дотоод аудитын хэлтсийн албан хаагчид хамрагдсан. ISO9001:2015 болон ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэхтэй холбоотой сургалт зохион байгууллаа.