• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Багш ажилчдад үйлчлэх “Цайны газар”-ийн зориулалтаар түрээслэх түрээслэгчийг болон хүүхдийн үдийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ явуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах зар
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Багш ажилчдад үйлчлэх “Цайны газар”-ийн зориулалтаар түрээслэх түрээслэгчийг болон хүүхдийн үдийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ явуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах зар

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 168-р сургуулийн 1 двхарт байрлах 132.5 мкв  талбайг багш ажилчдад  үйлчлэх “Цайны газар”-ийн зориулалтаар түрээслэх түрээслэгчийг болон хүүхдийн үдийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ явуулах “ аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1 мкв нь 10,000 (Арван мянган ) төгрөг

Нэг цонхны үйлчилгээ нь 1мкв нь 15,000 (Арван таван мянган) төгрөг

(ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

 

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити тоьер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд, Утас: 85256954

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна

·         Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ.

·         Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.

·         Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэн

Хуулийн этгээд

Иргэний үнэмлэхний хуулбар

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2024 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/

Төсвийн тооцоолол

Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно)

Нийтийн хоолны цэсийн үнийн санал болон танилцуулга, технологийн карт /Үлгэрчилсэн цэс байдлаар/

Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз

Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт,

(фото зургийн хамт)

Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл

Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр

Материал нээх хугацаа, хаяг байршил

2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр

Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын хурлын зааланд

Жич: Шалгарсан байгууллагад утсаар мэдэгдэж хариу өгөх болно.