Багш, ажилчдад үйлчлэх “Цайны газар”-ийн зориулалтаар түрээслэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах зар
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17-р хороонд байрлах Ерөнхий боловсролын Өнөр сургуулийн хичээлийн 2 -р байрны 1-р давхарт 97.5 мкв талбайг багш, ажилчдад үйлчлэх “Цайны газар”-ийн зориулалтаар түрээслэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 10 дугаар сарын 24 -ний өдрийн 16:30 цагт |
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын “Өнөр” сургууль Утас: 90226699, 80016883 |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
1 мкв нь 15,000 (Арван таван мянган ) төгрөг |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна · Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ. · Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. · Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Хуулийн этгээд |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/ |
|
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2023 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/ |
|
Төсвийн тооцоолол |
|
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно) |
|
Нийтийн хоолны цэсийн үнийн санал болон танилцуулга, технологийн карт /Үлгэрчилсэн цэс байдлаар/ |
|
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз |
|
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт,( фото зургийн хамт) |
|
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл |
|
Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр |
|
Бусад |
|
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Өмчийн Харилцааны газар |