• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Багахангай дүүргийн 2-р хороонд байрлах 5 мкв ТҮЦ-ийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах зар
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Багахангай дүүргийн 2-р хороонд байрлах 5 мкв ТҮЦ-ийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газрын   2 дугаар хорооны өмнө байрлах 5 мкв талбайд “ТҮЦ”-ийн зориулалтаар үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2023 оны 08дугаар сарын 07-ны өдрийн 14 цагт

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын 215 тоотод

Утас: 99037942.86004007

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

(ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

1 мкв нь 7000 (долоон мянган )төгрөг

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна

·         Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ.

·         Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.

·         Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

 

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэн

Хуулийн этгээд

Иргэний үнэмлэхийн хуулбар

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан байх

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Төсвийн тооцоолол

Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, нийгмийн даатгал төлсөн байдал

Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт

( фото зургийн хамт)

Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл гаргасан бол давуу тал болно.

Материал нээх хугацаа, хаяг байршил

2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 14 цагт

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газрын

215 тоот