2023 ОНД ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРСОН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУДЫГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭЛЭЭ
Нийслэлийн Засаг даргын А853 дугаар захирамжаар Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон нийт 8,5 тэрбум төгрөг бүхий 5 барилга байгууламжийг Нийслэлийн өмчид бүртгэлээ.
Үүнд:
· Налайх дүүргийн 3 дугаар хорооны 317 дугаар цэцэрлэг
· Баянгол дүүргийн 20 дугаар хорооны 34 дүгээр цэцэрлэг
· Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны 294 дүгээр цэцэрлэг
· Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны Толгойт хөгжлийн төв
· Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны Иргэдэд үйлчлэх байр