НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРОО, ХУУЧНААР “МОНГОЛ ШУУДАН” ХК-ИЙН 24-Р САЛБАР БАЙРЛАЖ БАЙСАН ОБЪЕКТЫГ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ДАХИН ЯВУУЛАХ ТУХАЙ

НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРОО, ХУУЧНААР “МОНГОЛ ШУУДАН” ХК-ИЙН 24-Р САЛБАР БАЙРЛАЖ БАЙСАН ОБЪЕКТЫГ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ДАХИН ЯВУУЛАХ ТУХАЙ

Сонгон шалгаруулалтын дугаар: БГД-НӨАУГ/ХҮ-2021
Түрээслэх талбайн хэмжээ: 198м2

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, товъёог үйлдэн, хуудаснуудыг дугаарлаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

Үүнд:

1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, холбогдох зөвшөөрөл нотариатаар баталгаажуулсан байх.

2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

a) Аж ахуй нэгжийн харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Худалдаа үйлчилгээ”-ний үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

b) Санхүүгийн тайлан /2021 оны жилийн эцсийн тайлан/ тамга тэмдгээр баталгаажуулсан байх

c) Татварын тодорхойлолт /2021 оны жилийн эцсийн байдлаар/

3.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт/ 

4. Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах танилцуулга, түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй зураг төсөл, төсвийн тооцоо

5    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

6. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг хавсаргасан байх. 

7.  Түрээслэх талбайн ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-9000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

Хугацаа хоцорсон болон битүүмжгүй ирүүлсэн материал хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.

Материал хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Бага тойруу, Сүхбаатар дүүргийн 8 хороо Хөвсгөл лэйк, Сити товерийн 3 давхар -304/А/ тоот.
Нийслэлийн Өмчийн харилцааны газар.

 

Холбоосууд

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
Авлигатай тэмцэх газар
Авлигатай тэмцэх газар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Монгол Улсын Засгийн газар
Монгол Улсын Засгийн газар
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Улсын Их Хурал
Улсын Их Хурал
Татварын Ерөнхий газар
Татварын Ерөнхий газар
Төрийн албаны зөвлөл
Төрийн албаны зөвлөл
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Хууль зүй, дотоод хэргийн яам
Хууль зүй, дотоод хэргийн яам