СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БАЙРНЫ “ЦАЙНЫ ГАЗАР”-ЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БАЙРНЫ “ЦАЙНЫ ГАЗАР”-ЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын

байрны “Цайны газар”-ын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай

 

Сонгон шалгаруулалтын дугаар: СБД-ЗДТГ -2021

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 168м2

 

                                                                                                       2021 он 10-р сар ын 06-ны өдөр                                                                                                                                                                                        

       Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

Үүнд:

1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, наториатаар баталгаажуулсан байх.

      2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

Ø  Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/

Ø  Санхүүгийн тайлан /2020 оны жилийн эцсийн тайлан/

      3.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/

      4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй танилцуулга, тооцоо.

      5    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

      6.   Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/

      7. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх.

      8. Хоолны цэс, үнийн санал болон танилцуулга

      9. Тус талбайг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2021 оны 10 дугаар сарын 22ий өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

 

Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.

Материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 хороо

                                             Хөвсгөл лэйк. Сити товерийн 3 давхар -304/А/ тоот.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар.

Холбоо барих утас: 328133

Холбоосууд

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
Авлигатай тэмцэх газар
Авлигатай тэмцэх газар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Монгол Улсын Засгийн газар
Монгол Улсын Засгийн газар
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Улсын Их Хурал
Улсын Их Хурал
Татварын Ерөнхий газар
Татварын Ерөнхий газар
Төрийн албаны зөвлөл
Төрийн албаны зөвлөл
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Хууль зүй, дотоод хэргийн яам
Хууль зүй, дотоод хэргийн яам