НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ХӨГЖИЛ” ЦОГЦОЛБОР 80-Р СУРГУУЛИЙН “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ХӨГЖИЛ” ЦОГЦОЛБОР 80-Р СУРГУУЛИЙН “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Сонгон шалгаруулалтын дугаар: 80-ЕБС/ЦГ-2020

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 114м2

       Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

Үүнд:

1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, наториатаар баталгаажуулсан байх.

 

      2. Түрээсийн төлбөр төлөх,үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

Ø  Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Үдийн Хоол” хөтөлбөр болон үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

Ø  Санхүүгийн тайлан /2019 оны жилийн эцсийн тайлан/

     3.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/

      4.  Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.

      5    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

      6.   Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/

   7. Цайны газрын үл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх. /Хоол зүйч, технологичийн аль нэг заавал байх, мөн нийтийн хоолны болон “Үдийн хоол”-ны тогоочтой байх/.

      8.   Хоолны үнийн санал болон танилцуулга. /Үлгэрчилсэн цэс байдлаар/.

      9.   Сурагчдын “Үдийн хоол”-нд өгөх хоолны цэс, технологийн карт.

     10. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 09-р сарын 02-ны өдрийн 10 цагт 00 минутаас өмнө Сонгинохайрхан дүүргийн 12-р хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын “Хөгжил” цогцолбор сургуульд байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү. 

Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ. 

Жич: Сургуульд ямар нэгэн тоног төхөөрөмж, сандал ширээ байхгүй болно. 

Холбоо барих утас: 91913846

Холбоосууд

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
Авлигатай тэмцэх газар
Авлигатай тэмцэх газар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Монгол Улсын Засгийн газар
Монгол Улсын Засгийн газар
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Улсын Их Хурал
Улсын Их Хурал
Татварын Ерөнхий газар
Татварын Ерөнхий газар
Төрийн албаны зөвлөл
Төрийн албаны зөвлөл
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Хууль зүй, дотоод хэргийн яам
Хууль зүй, дотоод хэргийн яам