Тус төвийн дараах байршлуудад “Цайны газар”-ын зориулалтаар түрээслэх талбайг түрээслэх сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
№ |
Салбарууд |
Байршил |
Талбайн хэмжээ |
1 |
Баянзүрх салбар |
Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Амгалан амаржих газрын хойно, Баянзүрх салбарын 1 давхарт |
35,3 м2 |
2 |
Хан-Уул салбар |
Хан-Уул дүүрэг, 23-р хороо, ХУНЭ-ийн урд, Хан-уул салбарын 3 давхарт |
40,0 м2 |
3 |
Сонгинохайрхан салбар |
Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, СХНЭ-ийн баруун талд, Сонгино хайрхан салбарын 2 давхарт |
35,3 м2 |
4 |
Чингэлтэй салбар |
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Чингэлтэй салбарын 2 давхарт |
27,9 м2 |
5 |
Төв салбар |
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чин Ван Г.Чагдаржавын гудамж, төв салбарын 1 давхарт |
32,64 м2 |
6 |
Авто бааз |
Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их сургуулийн гудамж, автобазын 1 давхарт |
33,8 м2 |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
1 м2 нь 15,000 (Арван таван мянган) төгрөг (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
Товч танилцуулга:
Төв нь Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээг 24 цагаар тасралтгүй үзүүлдэг. Салбаруудад 24/48 цагийн хуваариар ээлжийн зохион байгуулалттайгаар, өдөр дунджаар 40 баг /эмч, жолооч/ болон 5-7 хүүхдийн дуудлага хүлээн авагч, захиргааны 40 орчим ажилчид өдөр тутам ажилладаг.
Үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, дуудлагын хүлээгдэл гаргахгүй байх, эрүүл ахуйн болон халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих зорилгоор ажилчдыг салбар бүрд нь өдөрт 2 удаа халуун хоол /сет хоол/, цайгаар хангах шаардлага гардаг.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чин Ван Г.Чагдаржавын гудамж Холбоо барих утас: 8829-7070, 9922-1962 |
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 00 минут |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна
- Материалыг битүүмжлэн гадна талд товьёг үйлдэн 2 хувь ирүүлнэ.
- Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй
- Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Хуулийн этгээд |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон хоолны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/ |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2024 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/ |
Төсвийн тооцоолол |
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно.) Нийтийн хоолны чиглэлээр төрийн байгууллагад 2-с дээш жил ажилласан бол давуу тал болно. Гэрээ, тодорхойлолт зэрэг нотлох баримтыг ирүүлэх |
Нийтийн хоолны цэсийн үнийн санал болон танилцуулга, технологийн карт /Үлгэрчилсэн цэс байдлаар/ НТТТ-ийн ажилчдад үзүүлэх сет хоолны /1,2,-р хоол, цай, гурилан бүтээгдэхүүн гэх мэт.../ хөнгөлөлтийн талаар мэдээлэл ирүүлэх. |
- Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз, тогооч нарын эрүүл мэндийн шинжилгээ өгсөн баримт
- Үндсэн орон тоонд ажилладаг хоолны технологичтой байх.
|
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, Техник үзүүлэлт (фото зургийн хамт) |
Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр |
Салбаруудын гал тогооны үйл ажиллагаатай биечлэн очиж танилцсан байх. |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 00 минут Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чин Ван Г.Чагдаржавын гудамж, НТТТ-ийн төв байр, 2-р давхарт Сургалтын өрөө Жич: Шалгарсан байгууллагад утсаар мэдэгдэж хариу өгөх болно. |