Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын “Б” блок байрны 1 давхарт байрлах 40 м.кв талбайг стандартад нийцсэн, шинэлэг, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн бүхий “Сүлжээ дэлгүүр”-ийн зориулалтаар түрээслэх түрээслэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 16:30 цаг |
|
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 301 тоот өрөөнд, Утас: 85256954 |
|
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
1 м.кв нь 15,000 (Арван таван мянган ) төгрөг (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
|
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна
|
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
Иргэний үнэмлэхийн хуулбар |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/ |
|
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт, болон бусад баримт) |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2024 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт болон бусад баримт) |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/ |
|
Үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсвийн тооцоолол |
||
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй санхүүгийн тооцоолол, стандартад нийцүүлсэн зураг төсөл |
||
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох нотломж (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ гэх мэт) |
||
Бүтээгдэхүүний төрөл, үнийн санал болон танилцуулга |
||
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз, |
||
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт ( фото зургийн хамт) |
||
Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр |
||
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2025 оны 05 04 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын хурлын зааланд Жич: Шалгарсан байгууллагад утсаар мэдэгдэж хариу өгөх болно. |
Холбоосууд