АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Ажлын танилцуулга

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжоор хүлээсэн байгууллагын чиг үүргийн хэрэгжилтийг иргэд, олон нийтэд түгээх, сурталчилах, контент, видео, шторк зэрэг танилцуулга, мэдээлэл бэлтгэх ажлыг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг хүртэл

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

/Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу Сити товер 3 давхар/

Утас: 11320248

Ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн ирүүлнэ.
Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.
Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл

Байгууллагын ерөнхий танилцуулга

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ

Ажлын туршлагын талаарх мэдээлэл, санхүүгийн тайлан

Шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй талаарх тодорхойлолт

Материал нээх хугацаа, хаяг байршил

 

2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр