Ажлын танилцуулга
Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд зааснаар Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн барилга, байгууламжийн харуул хамгаалалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг хүртэл |
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу Сити товер 3 давхар/ Утас: 11-316345, 99022023 |
Ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
- Материалыг битүүмжлэн гадна талд товьёог үйлдэн ирүүлэх.
- Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.
- Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Хуулийн этгээд |
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл |
Байгууллагын ерөнхий танилцуулга |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ |
Харуул хамгаалалтын болон радио төхөөрөмж ашиглах зөвшөөрөлтэй байх. |
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт |
Сүүлийн 3 жилийн хугацаанд харуул хамгаалалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажил хийж байсан туршлагын талаарх мэдээлэл, санхүүгийн тайлан |
Харуул хамгаалалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үнийн дүн |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 30 миунт Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хурлын зааланд |