Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга:
- “ХанУул дүүргийн усан спорт сургалтын төв” ОНӨУТҮГ-ийн харъяа 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 65.9 м.кв “Клуб”-н зориулалтаар талбай;
(Материал хүлээн авах , мэдээлэл авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити тоьер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд, Утас: 85256954)
- “ХанУул дүүргийн усан спорт сургалтын төв” ОНӨУТҮГ-ийн харъяа 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 13 м.кв “Худалдаа үйлчилгээ”-ний зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
(Материал хүлээн авах , мэдээлэл авах хаяг: Нийслэлийн Хан-Уул дүүргийн Усан спорт сургалтын төв ОНӨУТҮГ, Харилцах утас: 88079772 )
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2025 оны 02 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагт |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
1 м.кв нь 15,000 (Арван таван мянган ) төгрөг (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна.
- Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн ирүүлнэ.
- Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.
- Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч өөрөө бүрэн хариуцна.
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
Иргэний үнэмлэхний хуулбар |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга хураангуй байдлаар) |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт хураангуй байдлаар) |
Төсвийн тооцоолол |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт |
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар |
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт (фото зургийн хамт) |
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл гаргасан бол давуу тал болно. |
Үнийн санал (доод жишиг үнээс дээш байх) |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2025 оны 02 дүгээр сарын 15-ны өдөр 11 цагт |