Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах бяцхан тэмүүлэл төвийн В1 давхарт байрлах 23м.кв талбайд “Буфет”-ын зориулалтаар төвийн 40 гаран эмч, эмнэлгийн ажилтан, өдрийн эмчилгээ болон амбулаториор үйлчлүүлж буй үйлчлүүлэгч болон тэдний эцэг,эх, асран хамгаалагч нарт ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Хаяг: Баянзүрх дүүрэг 16-р хороо, 16-р хороолол дандрын 27-ын 1
Холбоо барих утас: 95116554, 86004747, 77551100
Түрээслэх талбайн зураг.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагт Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төвийн 207 тоот өрөөнд |
Материал хүлээн авах мэдээлэл авах хаяг |
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төвийн 207 тоотод Утас: 95116554 |
Эд хөрөнгө түрээслэх үнийн доод хэмжээ (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
1м.кв нь 15,000 \арван таван мянган\ төгрөг |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна. ·Материалыг битүүмжлэн гадна талд товьёог үйлдэн 2 хувь ирүүлнэ. ·Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. ·Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
Иргэний үнэмлэхийн хуулбар ( e-mongolia цахим хуудаснаас авах) |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ |
Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадавхыг нотлох баримт (харилцагч банкны тодорхойлолт сүүлийн 6 сарын дансны хуулга) |
Төсвийн тооцоолол ( Худалдан борлуулах бүтээгдэхүүний цэсийн танилцуулга, шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн байх) |
Үйл ажиллагааны танилцуулга (өмнө нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байсан бол давуу тал болно) |
Шүүхийн шийдвэрээр өргүй гэсэн тодорхойлолт |
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт (фото зургийн хамт) |
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл гаргасан бол давуу тал болно. |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төвийн сургалтын танхим |