Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2023 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг |
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хороо Утас: 77773113, 88072132 |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
1 мкв нь 10,000 (арван мянган )төгрөг |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна ·Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ. ·Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. ·Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
Иргэний үнэмлэхний хуулбар |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/ |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2022 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/ |
Төсвийн тооцоолол |
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл 2-оос доошгүй жил ажилласан байх. (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно) |
Үнийн санал болон танилцуулга |
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал |
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, (фото зургийн хамт) |
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2023 оны 11 дүгаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороон дээр |