МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Тээврийн хэрэгслийн нээлттэй дуудлага худалдаанд урьж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дараах тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана. Дуудлага худалдаа 2022 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 10:00 цагт Нийслэлийн Өмчийн харилцааны газарт явагдана.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Саналын хуудас бөглөх (маягтын дагуу)
  2. Оролцогчийн иргэний үнэмлэхний хуулбар
  3. Дэнчин төлсөн баримт
  4. Дуудлага худалдаанд оролцогчийн тасалбарын үнэ 5000 төгрөг төлсөн баримт

Дээрх материалуудыг бүрдүүлэн тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг бичиж дугтуйлан Нийслэл Өмчийн харилцааны газарт байрлах саналын хайрцагт хийнэ. 

Саналын хайрцагийг 2022 оны 11 дүгээр сарын 07-нд нээж, 10-ний өдрийн 09 цаг 00 минутанд битүүмжлэн санал авах ажиллагааг хаана.

Байгууллагын нэр: Нийслэлийн Өмчийн харилцааны газар РД: 2576589

Дансны дугаар: Нийслэлийн Төрийн сан 100200051024

Шаардлагатай мэдээллийг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас авна уу.

Вэб хуудас: www.umch.ub.gov.mn                                           

Утас: 311071, 88201301, 99153422

Жич: Оролцогчийн тасалбарын үнэ 5000 төгрөг буцаан олгогдохгүй.