МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Өнөөдөр НҮБ-ын төрийн албаны өдөр тохиож байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ны өдрийг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн орнууддаа энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг уриалсан байдаг.

Жил бүр тохиодог Төрийн албаны өдрийн гол зорилго нь Төрийн албан хаагчдын ажлыг үнэлж, төрийн албаны залгамж халаа болсон нарийн мэргэжил, өндөр халаа болсон ур чадвартай залуу үеийнхнийг төрийн албанд ажиллахыг уриалан, улс орныхоо хөгжилд төрийн албаны оруулж буй хувь нэмрийг таниулах өдөр юм.

Монгол төрийн нэр хүндтэй эрхэм албыг хашиж яваа нийт төрийн албан хаагчидад Төрийн албаны өдөр”-ийн мэндийг  дэвшүүлье!