wrapper

Сонгон шалгаруулалтын дугаар: 36-ЕБС/ЦГ-2020

  Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 114м2

       Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

Үүнд:

1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, наториатаар баталгаажуулсан байх.

 

      2. Түрээсийн төлбөр төлөх,үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

Ø  Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Цайны газар”-ын үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

Ø  Санхүүгийн тайлан /2019 оны жилийн эцсийн тайлан/

      3.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/

      4.  Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.

      5    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

      6.   Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/

   7. Цайны газрын үл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх. /Хоол зүйч, технологичийн аль нэг заавал байх, мөн нийтийн хоолны тогоочтой байх/.

      8.   Хоолны цэс, үнийн санал болон танилцуулга, технологийн карт.

      9.  Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 09-р сарын 04-ны өдрийн 10 цагт 00 минутаас өмнө Сонгинохайрхан дүүргийн 12-р хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын “Хөгжил” цогцолбор сургуульд байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү. 

 Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ. 

Жич: Сургуульд ямар нэгэн тоног төхөөрөмж, сандал ширээ байхгүй болно. 

Холбоо барих утас: 91913846

ХАНДАЛТ

516163
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
9
201
210
3866
516163

Таны IP: 18.204.2.146